Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ 11 САРД АШИГЛАЛТАД ОРНО

Монгол Улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Баруун-Урт суманд баригдаж буй төв цэвэрлэх байгууламж ирэх 11 дүгээр сард ашиглалтад орно. Хоногт 3000 м/куб ус цэвэрлэх хүчин чадалтай уг байгууламжийн барилгын ажил дуусах шатандаа  орж, 85 хувьд хүрсэн байна. Гүйцэтгэгчээр Хүрд ХХК ажиллаж байгаа аж.

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Сүхбаатар аймагт Бичигт боомт болон төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, Аймгийн төвийн хатуу хог хаягдлын менежемент, Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төслийн хүрээнд түр хамгаалах байр байгуулах гэсэн дөрвөн төсөл хэрэгжиж байна.Үүнээс ажил нь дууссан төслийг хүлээн авах, үргэлжилж буй төслийн үйл явцтай танилцах  өдөрлөг боллоо. Өдөрлөгөөр олон нийтэд мэдээлэл өгч, Бүтээлч Бамбуу театрын уран бүтээлчид хүүхэд багагчуудад Хуванцар савны адал явдал, Хогон мангас зэргийг жүжгийг толилуулав.

Дээр хэлсэнчлэн төв цэвэрлэх байгууламж удахгүй ашиглалтад орсноор Бичигт боомтын өргөтгөл шинэчлэлтийн ажил үлдээд байгаа юм.

Азийн хөжлийн банкны суурин төлөөлөгч П.Рамачандран хэлэхдээ, Сүхбаатар аймагт хэрэгжиж буй төслүүд амжилттай сайн хэрэгжиж байгааг тодотгоод бусад аймаг ороннутгаас онцлох сайн жишээ байгааг ч хэллээ. Харин аймгийн Засаг дарга М.Идэрбат хэлсэн үгэндээ, Баруун-Урт сумын иргэд хоггүй цэвэр орчинд ажиллаж амьдрах, хүчирхийлэлд өртөгчдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласанд талархал илэхийлээд цаашид нийгмийн бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.