Өнгөрсөн шөнө Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар буюу Түвшинширээ сумаас бусад сумдын нутаар цас орж, цасан шуурга шуурлаа. Энэ үеэр салхины хурд 7-14 м/сек зарим үед түр зуур 12-21 м/сек хүрч ширүүссэн байна. Нийт нутгаар тунадасны хэмжээ дунджаар 0,0-5 мм байна гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. Долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд цас орохгүй гэв.
Мөнххаан суманд цасан шуурга хамгийн хүчтэй орсон бөгөөд энэ үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоогоод байсан юм. Харин өнөө өглөөнөөс замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжүүлж эхэлсэн байна. Замын нөхцөл байдалтай холбоотойгоор аймгийн Цагдаагийн газарт ямар нэг дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна.