Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

АЛТАН ОВООНЫ ЭНГЭРЭЭС ХУЛГАЙД АЛДАГДСАН ХҮРЭЛ ТОГООГ ОЛЖЭЭ

Алтан овооны энгэрт байсан түүхийн дурсгал бүхий хүрэл тогоо 2017 онд хулгайд алдагдсан байдаг. Уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 12 дугаар сарын 26-ны өдөр дуусах байсан бөгөөд үүнээс тав хоногийн өмнө тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид тогоог олж, эзэн холбогдогчдыг тогтоожээ.

Энэхүү хулгайн хэрэг нь маш нарийн зохион байгуулалттай, бүлэг гэмт хэрэг байж болзошгүй. Хэрэв тогоог ийн амжиж олоогүй бол хэрэг хаагдаж, гэмт этгээдүүд ял завших байсан. Одоогоор хэргийг дахин мөрдөж байна гэж Цагдаагийн газраас мэдээллээ.

Одоогоор тогоог Цагдаагийн газрын хашаанд байрлуулсан бөгөөд аймгийн удирдлагууд болон холбогдох газарт албан ёсоор хүлээлгэж өгөх аж.