Аймгийн Засаг даргын захирамжаар архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хуваарийг шинэчлэн тогтоолоо.
Тодруулбал тус аймагт архи согтууруулах ундааг худалдан борлуулдаг ААНБ-ууд 06:00-24:00 цаг, бөөний худалдаа эрхэхлдэг газрууд 09:00-20:00 цаг, үйлчилгээний газрууд буюу ресторан, паб караоке, баар 08:00-02:00 цаг хүртэл ажиллана.
Шинэчлэн тогтоосон цагийн хуваарь аймгийн хэмжээнд 03 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхлээд байна.