Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүдтэй холбоотой зарим тоон мэдээллийг аймгийн Статистикийн хэлтсээс тодрууллаа.
- Сүхбаатар аймгийн суурин хүн ам 2022 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 65.9 мянга хүнтэй болж үүний 49.9 хувь буюу 32.9 мянган эмэгтэйчүүд байна.
- Сүхбаатар аймгийн хүн амын дундаж наслалт 2021 онд 73.59 байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн дундаж наслалт нь 78.94 байгаа нь эрчүүдийн дундаж наслалтаас 10.79, эмэгтэйчүүдийн улсын дүнгийн наслалтаас 2.47 насжилтаар өндөр байна.
- Өрх толгойлсон эх /эцэг/ 2022 оны эцэст 2723 байгаа ба үүний 82.2 хувь буюу 2239 эмэгтэйчүүд байна.
- 2022 оны жилийн эцсээр аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 3.1 мянган иргэн байгаагаас 41.3 хувь буюу 1.3 мянган иргэн нь эмэгтэйчүүд байна.
- 2021 онд Сүхбаатар аймагт эдийн засгийн идэвхтэй хүн ам 28.8 мянган байгаагийн 46.3 хувь буюу 13.4 мянган эмэгтэйчүүд байна. Эмэгтэй хүний ажиллах хүчний оролцооны түвшин 62.4 хувь, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 59.9 хувь байгаа бөгөөд нийт ажиллагчдын 45.8 хувь буюу 12.8 мянган эмэгтэйчүүд байна.
- Аймгийн хэмжээнд 3838 төрийн албан хаагч байгаа ба үүний 70.0 хувь буюу 2685 эмэгтэйчүүд байна.
- Сүхбаатар аймагт 2022 оны жилийн эцсээр 15901 малчид байгаагаас 41.5 хувь буюу 6599 эмэгтэй малчид жилийн 4 улиралд малаа маллан амьдарч байна.
- Аймгийн ИТХ-ын 33 төлөөлөгчийн 6 буюу 18.2 хувь, сумдын ИТХ-ын 277 төлөөлөгчийн 91 буюу 33.2 хувь нь эмэгтэй төлөөлөгч байна.
- 13 сумын ИТХ-ын даргын 2 нь эмэгтэй, Засаг дарга 1 эмэгтэй, 67 багийн Засаг даргын 16 нь эмэгтэй байна.
- Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын салбарт 2022-2023 оны хичээлийн жилд 1104 багш, сурган хүмүүжүүлэгчээр ажиллаж байгаагаас 864 эмэгтэй, үүнээс үндсэн багшаар 644 хүн ажиллаж байгаагаас 528 эмэгтэй багш байна.
- Сургуулийн өмнөх боловсролын салбарт 2022-2023 оны хичээлийн жилд 618 хүн ажиллаж байгаагаас 510 эмэгтэй, үүнээс үндсэн багшаар 182 хүн ажиллаж байгаагаас 174 эмэгтэй, туслах багшаар 149 хүн ажиллаж байгаагаас 146 эмэгтэй багш байна.
- Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд 2022-2023 оны хичээлийн жилд 51 хүн ажиллаж байгаагаас 37 эмэгтэй, үүнээс үндсэн багшаар 21 хүн ажиллаж байгаагаас 14 эмэгтэй багш нар байгаа бол нийт 387 суралцагчдын 149 эмэгтэй байна.