Сүхбаатар аймагт 3 дугаар сарын 10-ны өглөөний 05 цагт салхилж эхэлсэн. Салхины хурд хамгийн их нь Баруун-Урт суманд буюу 25 м/с хүрчээ. Хүчтэй салхины улмаас баяр наадмын талбайн сүүдрэвчнүүдийн дээвэр хууларсан гэх нэг дуудлага аймгийн ОБГ-т иржээ. Улмаар ОБГ, Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын ажилтнууд хуулсарсан төмрүүдийг хурааж, аюулгүй болгосон байна.
Салхи Мөнххаан, Түмэнцогт сумдад 24 м/с, Уулбаян, Халзан, Дарьганга, Түвшинширээ сумдад 20-22 м/с, Баяндэлгэр, Онгон, Сүхбаатар, Наран, Эрдэнэцагаан сумдад 16-18 м/с хүрчээ. Хүчтэй салхи, шороон шуурга өнөөдрийн 17 цаг хүртэл үргэлжилнэ. Агаарын температурын тухайд шөнөдөө 15-20 хэм хүйтэн байх бол маргааш өдөртөө 1 хэмийн хүйтэн байх урьдчилсан төлөв гарсан гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.