Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

9 ТООНЫ БОД МАЛ ХУЛГАЙЛСАН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

Сүхбаатар сумын тавдугаар багийн нутаг Шаврын хүрээ, Буян-Овоо, Хоёрын шанд, Хундар, Айраг, Шавар гэх газруудаас 2022 оны 12 дугаар сарын 10-наас энэ оны 02 дугаар сарын 15-ны хооронд тус сумын харъяат 27 настай О, 23 настай Х нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 7 удаагийн үйлдлээр иргэдийн 8 үхэр, 1 адуу нийт 9 тооны бод малыг хулгайлж,бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд малчид, мал бүхий иргэдийг малаа байнгын хариулга маллагаатай байж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг сануулж байна. Мөн иргэдийг малын хулгайн гэмт хэргээс сэргийлэх, үйлдэгдсэн хэргийг илрүүлэхэд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, энэ төрлийн хэргийн талаар мэдээллийг 7051102, 99024316 дугаарын утсанд өгөхийг уриаллаа. Мэдээлэл  өгөгч иргэний нууцыг чандлан хадгалана гэдгийг Цагдаагийн байгууллагаас хэллээ.

Өнгөрсөн онд Сүхбаатар аймгийн хэмжээнд үйлдэгдсэн мал хулгайлах гэмт хэргийн 64 хувийг илрүүлжээ.