Өчигдөр эхэлсэн хүчтэй шороон болон цасан шуурга Түмэнцогт суманд үргэлжлэн шуурч байна. Цасан шуурганы улмаас өнөө өглөө тус суманд нэг иргэн осгож нас баржээ.
Сүхбаатар аймгийн нийт нутгаар 03 дугаар сарын 21-ны 16 цагаас эхлэн хүчтэй салхилж, шороон болон цасан шуурга шуурсан. Энэ үеэр салхины хүч нийт нутгаар 14-20 м/с зарим үед 19-27 м/с хүрчээ. Шороон шуурганы улмаас Түвшинширээ суманд нэг иргэн төөрсөн ч эсэн мэнд олдсон байна. Мөн Баяндэлгэр сумын ЦЭХ-ний шугаманд гэмтэл гарч, сум даяараа шөнөжин тоггүй хоножээ. Гэмтлийг өнөө өглөө засварлаж, хэрэглэгчдийг ЦЭХ-ээр хэвийн хангаж эхэлсэн байна.
Хүчтэй салхи өнөөдөр үргэлжилнэ гэдгийг аймгийн УЦУОШТ-аас мэдээллээ.