Тус аймаг цаашид бичил уурхайн үйл ажиллагааг дэмжихгүй, шинээр нэмж жижиг уурхай гаргахгүй байхад анхаарч ажиллана. Үүн дээр аймаг, сумдын удирдлагууд бүгд санал нэгджээ. Учир нь бичил уурхай нь ашиг бага, асуудал ихтэй. Өөрөөр хэлбэл нутгийн иргэдийн эсэргүүцэл, тэмцэлтэй байнга тулгарч, газар нутагт ч хор хөнөөл их байдаг учир ийн шийдвэрлэжээ.
Сүхбаатар аймаг 2023 онд ОНХС-даа 25 тэрбум төгрөгийг баталсан. Үүний 13 тэрбум нь улсын төсвөөс хуваарилагдсан бол 12 тэрбумыг орон нутаг өөрөө төвлөрүүлсэн орлого. Харин орон нутгийн төвлөрүүлсэн орлогын 10 орчим тэрбум нь зөвхөн Цайрт минериаль компанийн ашгаас орсон орлого юм. Өөрөөр хэлбэл яг ингэж төсөвт орлго төвлөрүүлдэг, томоохон уул уурхайг дэмжиж хамтарч ажиллахаа мэдэгдлээ. Харин Андын илч компанийн тухайд хэдийгээр орон нутаг 49 хувийг эзэмшдэг ч сүүлийн гурван жилд ямар нэг ашиг хүртээгүй. Энэ нь цар тахлын нөхөл байдлаас шалтгаалан үйл ажиллагаа нь зогссон хил хаалттай байгаа зэрэгтэй холбоотой. Өдгөө ч 51 хувийг эзэмшигч талын эд хөрөнгийн дотоод маргаан шийдэгдээгүй учир цаашид хэрхэх нь тодорхойгүй байгаа гэдгийг аймгийн Засаг дарга М.Идэрбат тодотголоо.
Тус аймагт 2022 оны байдлаар нийт газар нутгийн 3 хувьд 90 орчим тусгай зөвшөөрөл байгаагийн 68 нь ашиглалтын, 22 нь хайгуулын зөвшөөрөл байна.