Сүхбаатар аймгийн нийт нутгаар хүчтэй салхитай байна. салхины хүч ихэнх тохиолдолд 12-14 м/с өрөьхийлөлт 18 м/с хүрч байгааг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. Хүчтэй салхи маргааш өглөө болон өдөр улам ширүүсч, оройны 18 цагт намдах төлөвтэй байна.
Хуурайшилтын улиралд яг ийм хүчтэй салхины үед хээрийн түймэр гарах эрсдэл маш өндөр,тиймээс иргэд малчид жолооч нар анхаарал болгоомжтой байх шаарлагатай. Өнгөрсөн бямба гараг буюу 4 дүгээр сарын 8-нд Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг хүчтэй салхины улмаас бүрэн унтрааж чадалгүй, өдгөө Дорнод аймгийн Матад, Халх гол сумын газар нутагт тархаад буй. Одоогоор түймрийн унтраахаар Сүхбаатар, Дорнод аймгийн ОБГ, БОАЖГ-ын албан хаагчид болон нутгийн иргэд гээд 200 гаруй хүн ажиллаж байна. Мөн УОК, ОБЕГ-аас 30 аврагчийг нэмэлт хүчээр илгээсэн тухайн Сүхбаатар аймгийн ОБГ-аас мэдээллээ. Цаашид ч цаг агаарын нөхцөл байдал энэ хэвээр үргэлжлэх учир иргэд малчдыг анхаарал болгоомжтой байж, хээрийн түймрээс сэргийлэхийг сануулав.