Сүхбаатарынхан жил бүрийн 4 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 1 хүртэл долоо хоног бүрийн Бямба гарагт өглөөний гүйлт, дасгал хөдөлгөөнийг хамтдаа хийдэг уламжлалтай. 2023 ны тухайд “Энэ жилдээ эрүүл жиндээ” уриан дор нэгдэж, мөн Эрдэнэцагаан сумын уугуул холимог тулааны UFC холбооны тамирчин, Данаагийн Батгэрэлийн нэрэмжитээр нээлтээ хийж буй онцлогтойгоор эхлүүллээ.
Сүхбаатар аймаг дахь Эрдэнэцагаан сумын нутгийн зөвлөлийнхөн санаачлан нээлтийн арга хэмжээг хамтран зохион байгуулсан бөгөөд удахгүй болох тулаанд нь амжилт хүсч, нутгийн иргэд нь уухайлан дэмжиж буйгаа ийн илэрхийлж, үйлдлээрээ харуулцгаав.
Энэхүү өглөөний гүйлт, дасгал хөдөлгөөний арга хэжмээг аймгийн ЗДТГ, ЭМГ, Баруун-Урт сумын нэгдүгээр сургууль, БТСГ хамтран зохилн байгуулж байна.