БНХАУ-аас Замын-Үүдэд суух Ерөнхий консул Ли Яньжюнь Сүхбаатар аймагт ажиллалаа. Түүнийг аймгийн засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, ЗДТГ-ын дарга П.Мөнхжаргал нар хүлээн авч, уулзлаа. Уулзалтын гол зорилго нь удахгүй болох “Сүхбаатар аймаг хөгжилд хамтдаа” хөрөнгө оруулалт хөгжлийн чуулганы талаар санал солилцож, БНХАУ-ын томоохон компаниудыг тус чуулганд оролцуулах саналыг уламжлав.
Орон нутгийн зүгээс тавьсан саналыг зохих түвшинд шийдвэрлэж, хамтын ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганыг амжилттай зохион байгуулахад, мөн БНХАУ-ын талаас төлөөлөгчид оролцуулахад анхаарна гэдгээ тэрбээр илэрхийллээ.
Замын-Үүдэд суух ерөнхий консул Ли Яньжюнь нь тойргийн аймгууддаа жилд хоёр удаа зочлох уламжлалтай бөгөөд энэ жилийн анхны уулзалтаар талуудын цаашдын хамтын ажиллагаа, боломжийн талаар харилцан мэдээлэл солилцож, ерөнхий консулын зүгээс Сүхбаатар аймгийн амжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдэд тэтгэлэг олгож ирсэн тэтгэлэгээ ирэх жилд ч мөн үргэлжлүүлээр болсон байна.