Сүхбаатар аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн дэргэдэх лабораторийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болжээ. Тодруулбал, өөрийн гэсэн стандартын байргүй болж байгаа нь гол асуудал бөгөөд үүний зэрэгцээ шаардлагатай эм бодис, урвалжийн төсөв 2023 онд 50 хувь танагдсан, зарим хэмжих хэрэгслийн тоног төхөөрөмж дутмаг, ажиллахгүй болсон зэрэг хүндрэлүүд байгаа нь үйл ажиллагаа нь доголдох цаашлаад зогсох хүртэл нөхцөл байдал үүсчээ.
Нэн тэргүүнд байрны асуудалд анхаарахыг хүсэж байна. Харин тоног төхөөрөмжийг шинэчлэх, сайжруулахад эхний ээлжинд 86,9 сая төгрөг шаардлагатай гэдгийг Стандарт, хэмжилзүйн хэлтсийн дарга М.Чинзориг хэллээ.
Экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, эдийн засаг бизнесийн орчинг сайжруулах, стандартын шаардлага хангасан хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүнээр хангагдахад дэмжлэг үзүүлэхэд лабораторийн гүйцэтгэх үүрэг их. Тус лаборитори нь 1986 онд Мэргэжлийн хяналтын газрын дэргэд байгуулагдаж, 2023 оны 1 дүгээр сараас Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Стандарт, хэмжилзүйн хэлтсийн харьяанд шилжсэн байдаг. Гэтэл тус байр нь дахин өөр байгууллагад шилжих болсонтой холбоотойгоор лаборатори ийн байргүй болоход хүрчээ.
Монгол Усын Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний тогтоолоор Стандарт, хэмжилзүйн хэлстийн одоогийн ашиглаж буй байрыг Улсын бүртгэлийн хэлтэст шилжүүлэхээр шийдвэрлэжээ.