Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЦАЙРТ МИНЕРАЛ ХХК АЙМГИЙН ТӨСӨВТ 11,1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ

Татвар төлөгчдийн өдрийн хүрээнд аймгийн Татварын хэлтсээс өнгөрсөн онд Сүхбаатар аймгийн хэмжээнд хамгийн их татвар төлсөн шилдэг 10 ААНБ-ыг танилцууллаа. Уул уурхайн олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Цайрт минерал” компани хамгийн их буюу 11,1 тэрбум төгрөгийн татварыг төлж, орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ. Энэ нь бусад ААНБ-уудаас 10 тэрбумаар илүү байна.

Удаах байранд Монгол жюаньли компани 1,2 тэрбум төгрөгийн татвар төлсөн үзүүлэлтээрээ шалгарсан бол гуравт орон нутгийн өмчит газар болох Дөрвөлж компани шалгарчээ. Тус компани 737,9 сая төгрөгийн татвар төлжээ.

Хаан банк, Эрхэт багана ХХК, Төрийн банк, Бадмаараг хаш ХХК, Монос Сүхбаатар ХХК, Дорнод бүсийн эрчим хүчний системийн Сүхбаатар аймаг дахь салбар, Амгалан тал компаниуд эхний аравт багтсан бөгөөд тэд 72,3- 564,8 хүртэлх сая төгрөгийн татварыг төлсөн байна.