Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМЭЭ МӨРДӨӨГҮЙН УЛМААС ХОЁР ХҮҮХЭД АМИА АЛДЖЭЭ

Замын хөдөлгөөний дүрмээ мөрдөөгүйн улмаас тус аймагт энэ сард бага насны хоёр хүүхэд авто машинд дайруулж амиа алджээ.

Тодруулбал Сүхбаатар, Онгон сумдад дээрх харамсалтай хэрэг гарчээ. Жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлэхийн өмнө аюулгүй байдлыг хангаж эргэн тойрноо шалгаагүйн улмаас ийнхүү гэрийнхээ орчинд тоглож байсан 1,5-2 насны хүүхдүүд өртсөн байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгана гэх заалт бий. Харамсалтай нь жолооч нар үүнийг хэрэгжүүлдэггүй. Тиймээс уг заалтыг хөдөлгөөн эхлэхийн өмнө заавал хэрэгжүүлэх шаардлагатайг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.