Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЦАГДАА НАР НЭГ АЛБА ХААГЧИЙН ТАРИХ МОДНЫ НОРМОО ДАВУУЛАН БИЕЛҮҮЛЭВ

Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Хаврын мод тарих аянд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын хамт олон нэгдлээ. Албан байгууллагын ажилтан бүр 10 ширхэг мод тарих үүрэгтэй. Хүрээнд тус хамт олон нэг алба хаагч заавал тарих модны нормоо давуулан биелүүлж, нийт 1300 ширхэг модыг тарилаа.

Цагдаагийн газрын хашааны гадна болон дотор талд модоо тарьсан бөгөөд цаашид ойр орчмын ногоон байгууламжаа нэмэгдүүлэх замаар модыг усалж, арчилж тордох ажлыг өөрсдөө гүйцэтгэнэ.

Аймгийн хэжмээнд энэ жил 350-400 мянган модыг шинээр нэмж тарина. Бүх нийтээр мод тарих өдөр, хаврын мод тарих аяны нээлтээс хойш мо тарих ажил үргэлжилсээр байна. одоогоор 100 гаруй мянган модыг тариад байгаа аж. Уг ажилд сум, албан байгууллагууд идэвхтэй оролцож байна. эдгээрээс гадна айл өрх, иргэн бүр таван ширхэг мод тарих үүргээ биелүүлж, идэвх санаачлгатай байхыг уриаллаа.