Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН ДАРААХ НӨХЦӨЛ БАЙДАЛ…

ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР МЭРГЭЖЛИЙН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА

5 дугаар сарын 19-нд Сүхбаатар аймгийн нийт нутгаар хүчтэй салхилж цасан болон шороон шуурга шуурч зарим газруудад салхины хүч 30 м/с хүрч гамшгийн хэмжээнд хүрлээ. Шуурганы улмаас малдаа яваад төөрсөн, малтайгаа хамт ураадсан зэрэг 30 орчим иргэнийг одоогоор эрэн хайх ажиллагаа явагдсан бөгөөд одоогоор 20 гаруй иргэнийг эсэн мэнд олж 8 иргэнийг олоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэлээ. Шуурганы улмаас үүссэн хохирлыг хэмжээг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Мөн эрчим хүчний шугамд гэмтэл гарч, яаралтай арга хэжмээг авсан ч одоогоор тавван сум цахилгаан эрчим хүчгүй байна. Тиймээс гэмтлийг ож, хэввийн гормид шилжүүлэх чиглэлийг өгөхийн зэрэгцээ шаардоагатай техник хэрэгсэл, хүн хүчний дэмжлэгийг орон нутгаас үзүүлэхэд бэлэн гэдгийг мэдэгдэв.

Баруун-Урт – Өндөрхаан чиглэлийн авто зам цасан боогдсон. Замыг чөлөөлж, нээх цасан суусан авто машиныг татаж гаргах аврах ажил үргэлжилж байна.

ХОЛБОО ТАСРААД АВТОБУСЫГ ШӨНИЙН 01:40 ЦАГТ ОЛЖЭЭ

Өчигдөр өглөө Баруун-Уртаас Улаанбаатар чиглэлд гарсан нийтийн тээврийн автобус холбоо тасарч, оройны 23 цагт хаана явааг нь тогтоож чадаагүй, эрэн хайх ажил явагдаж байсан. Тэгвэл тус автобусыг шөнийн 01 цаг 50 минутад Хэнтий аймгаас зүүн тийш 40 километрт цасан суусан байдалтай байхад олж, гаргажээ.

Сүхбаатар, Хэнтий аймгаас тус бүр нэг бүлэг автобусыг эрэн хайсан. Улмаар Хэнтий аймгийн Авто тээврийн бүлэг олж, 41 зорчигчийг тээврлэж авсан автобусыг Хэнтий аймагт хүргэн зорчигдчыг сургуулиудын зааланд байрлуулсан. Бүх зорчигчийн биеийн байдал хэвийн. Одоогоор Улаанбаатар чиглэлд хөдлөөгүй байна. Учир нь Хэнтий аймгаас баруун тийш зам хаагдсан, замыг хараахан чөлөөлж чадаагүй байна гэж аймгийн Авто тээврийн төвийн дарга Э.Ниндэв мэдээллээ.

БАЙГАЛИЙН ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН ДАРААХ НӨХӨН СЭРГЭЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Байгалийн гамшигт үзэгдлийн хор хохирлыг арилгах, нөхөн сэргээх, эвдрэл гэмтлийг засах, аюулгүй болгох ажил Баруун-Урт суманд хийгдэж байна.

Байгалийн гамшигт үзэгдэл болсонтой холбоотойгоор үүссэн хохирлын хэмжээг тогтоохоор мэргэжлийн байгууллагуд ажиллаж байна. Айл өрхийн гэр, хашаа хороо нурсан, мар дарагдсаж үхсэн, нийтийн байрны дээвэр унасан хуурсан зэрэг 20 гаруй дуудлага мэдээлэл аймгийн ОБГ-т иржээ. Үүнтэй холбоотойгоор ийнхүү нурсан, эвдэрч сүйдсэн хашаа хороо, дээврийг цэгцлэх, аюулгүй болгох ажил хийгдэж байна.