Эрдэнэцагаан суманд нүүрсний уурхай эрхэлдэг Эрээн толгой ХХК өөрийн хөрөнгөөр буюу 240 тэрбум төгрөгөөр Бичигт боомт хүртэлх 100 км хатуу хучилттай авто зам барих ажлыг энэ жил эхлүүлэхээр болжээ. Ингэсээр нүүрсний экспорт нэмэгдэж, эдийн засгийн үр өгөөж дээшилнэ гэж харж байгаагаа тус компанийн захирал М.Чингүүн хэллээ.
Тэрээр, авто замтай болсноор нүрсний тээвэр 10-15 сая тоннд хүрнэ. Энэ хэрээр орон нутаг төдийгүй улсад оруулах эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, төвлөрүүлэх орлого нэмэгдэнэ. Мөн нутгийн иргэд, малчд уурхай хоорондын үл ойлголцол, маргаан шийдэгдэх юм. Учир нь замын тоосжилт, хөрсний эвдрэл зэргээс шалтгаалан иргэдийн эсэргүүцэл их байдаг. Энэ бүх асуудлыг компани бүрэн шийдэж байгаагэсэн үг. Манай уурхай 400 сая тоннын нөөцтэй. Бид жилдээ нэг их наяд төгрөгийн борлуулалт хийх зорилгыг тавиад байгаа гэв.