Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЛОО

Өнөө өглөөний 05 цагаас эхлэн тус аймгийн ихэнх нутгаар бороо орлоо. Эрдэнэцагаанаас бусад сумдад уг бороо орсон бөгөөд 0-21 мм-ийн тунадас унажээ. Хамгийн их хур тунадас Түмэнцогт, Мөнххаан сумдад орсон байна.

6 дугаар сарын 27-ны орой Түмэнцогт, Сүхбаатар сумдад үүлэнд зориудаар нөлөөлөх ажил явагдсан. Одоогоор Баруун-Урт, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Уулбаян, Түвшинширээ, Түмэнцогт, Халзан сумдад бороо үргэлжлэн орж байна. Өнөө оройны 18 цагийн орчимд бороо зогсох төлөвтэй гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Ойрын өдрүүдэд дахин хур бороо орохгүй, харин ирэх долоо хоногоос зарим нутгаар түр зуурын аадар бороо орно гэв.