Мөнххаан сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлт, хүндэтгэлийн үйл ажиллагаанд тус сумын уугуул, төр цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит цэргийн гавъяаны улаан тугийн болон байлдааны гавьяаны одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуулын салаа, Цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид оролцсон нь онцлог байсны сацуу хурсан олныг баясгалаа.
Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дарга У.Отгонбаяр, аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, засаг даргын орлогч Г.Мөнхзаяа болон нутгийн уугуул иргэд газар газраас Мөнххаан нутгаа зорин иржээ.
Тэртээ 1923 онд Хэнтий аймгийн харъяанд байгуулагдаж, 1944 оноос Сүхбаатар аймгийн сум болсон Мөнххаан сум түүхт 100 жилийн ойгоо 7 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ.