Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

4-16 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ШҮДНИЙ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА

2023 оныг хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор бага насны хүүхдийн шүдний өвчлөлийг буруулах, эрт илрүүлэх цаашлаад шүдний өвчлөлгүй аймаг болох зорилтын хүрээнд 4-16 насны хүүхдийг шүдний эрт илрүүлэг үзлэгт хамруулж эхэллээ.

АНЭ болон хувийн хэвшлийн хоёр эмнэлэгтэй хамтран дээрх ажлыг хэрэгжүүлж буй бөгөөд үзлэг он дуустал үргэлжилнэ. Уг ажилд аймгийн ИТХ-аас 100 сая төгрөгийг төсөвлөжээ.

Тус аймаг 20 мянга орчим хүүхэдтэй. Хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл хамгийн өндөр буюу нийт хүүхдийн 80 орчим хувь нь шүдний өвчлөлтэй. Энэ нь хүүхдүүдийн идэж хэрэглэж буй хоол хүнсний хэрэглээ болоод шүдний арчилгаа хангалтгүй хийдэгтэй холбоотой гэж мэргэжлийн эмч хэллээ. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамруулж, зохих эмчилгээ, зөвлөгөөг авах шаардлагатай гэдгийг ч зөвлөв. Учир нь шүдний эмгэг нь ма олон төрлийн өвчний суурь болдог байна.