Баяр наадмын амралтын өдрүүд буюу 7 дугаар сарын 9-нөөс 16-ны хооронд аймгийн Цагдаагийн газарт 73 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 18, зөрчлийн шинжтэй 55, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23 гэх мэдээлэл байна.
Тодруулбал, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан дөрвөн дуудлага бүртгэгджээ. Иймд иргэд та бүхнийг баяр наадам, амралт зугаалганд явахдаа үнэн эдлэлээ найдвартай газар хийж хадгалах, орон гэрээ сайтар цоожилж, бусдын хараа хяналтад орхихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.