Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ТОГТООЛ УСАНД ХОЁР ХҮҮХЭД ЭНДЖЭЭ

Өнөөдөр 14 цагийн орчимд Эрдэнэцагаан суманд бага насны хоёр хүүхэд тогтоол усанд энджээ.

Тодруулбал, дөрвүүлээ усанд тоглож байгаад хоёр нь живжээ. ОБГ-ын аврах бүлгийнхэн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж, эрүүл мэндийн байгууллагад хүргэсэн ч хоёулаа эндсэн байна.

Ойрын өдрүүдэд хур бороо их орж байгаа улмаас гол нуур, цөөрмүүд үерлэх, усны түвшин дээшлэх эрсдэл өндөр байна. Тогтоол ус ч ийн эрсдэлтэй учир эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, сонор сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхаарууллаа.