Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

НААДАМЧИН ОЛОН УЙДАХ ЗАВГҮЙ ЗАДГАЙ ТЕАТР

Алтан овооны тэнгэрийг тайх тахилга, 110 жилийн баяр наадмын өдрүүдэд тусгайлан бэлтгэсэн задгай театрт нутгийн гаралтай уран бүтээлчдийн тоглолт тасралтгүй үргэжилсэн нь наадамчин олны талархлыг хүлээлээ.

1200 хүний суудалтай задгай театр үнэхээр наадамчин олонд уйдах зав өгсөнгүй. Дуунд дуртай нь задгай театраас салаагүй бол морь, бөх сонирхогчид МУАЖ Ш.Чимэдцэеэ, СТА А.Мөнхбат, О.Хүрэлбаатар, Д.Осгонбаяр, Х.Ган-Эрдэнэ болон орон нутгийн уран бүтээлчдийн тоглолт хоёр өдрийн турш үргэлжилсэн юм.

Алтан овооны тэнгэрийг тайх тахилга, 110 жилийн ойн баяр наадмын урлаг соёлын үйл ажиллагааг Асгат сумын уугуул иргэд ивээн тэтгэж нийт 60 сая төгрөг зарцуулжээ.