Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЕРӨНХИЙ КОНСУЛЬ ЛИ ЯНЬ ЖЮНЬ АЖИЛЛАВ

БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Ли Янь Жюнь тэргүүтэй төлөөлөгчид  08 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт албан айлчлал хийлээ.

Төлөөлөгчид аймгийн удирдлагуудтай уулзаж, Хятад Монголын харилцаа, Ерөнхий консулын газар Сүхбаатар аймаг хоорондын хамтын ажиллагаа болон боомтын үйл ажиллагааны талаар санал солилцжээ. Мөн Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн онцлог бүхий бүтээгдэхүн үйлдвэрлэдэг Баян шарга арьсан урлалын цехийн үйл ажиллагаатай танилцсан байна. Улмаар цехийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд буюу урд хөршид гаргах боломжийн талаар санал солилцжээ.

Айлчлалын хоёр дахь өдөр талууд хамтдаа аймгийн ЕБС-иудаас энэ жил 12 дугаар анги төгссөн, ЭЕШ-д өндөр оноо авч амжилт үзүүлэн багшийн сургуулийг сонгон суралцах гэж буй 24 сурагчид хүүхэд тус бүрт нэг сая төгрөгийн тэтгэлэгийг гардуулжээ.