Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ТАХИЛГА, БАЯР НААДМЫН ҮЕЭР ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛ ИЛРЭЭГҮЙ

Алтан овооны тэнгэрийг тайх тахилга, 110 жилийн ойн баяр наадмыг өндөр хэмжээнд зохион байгуулахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол цагдаагийнхан. Хүмүүс наадаж, баярлаж байхад тэд үүргээ гүйцэтгэж л байсан…

Баяр наадмын өдрүүдэд Дарьганга сумын нутаг дэвсгэрт ямар нэг гэмт хэрэг, зөрчилгүй тайван өнгөрчээ. Иргэд, наадамчин олон алба хаагчдын тавьсан шаардлагыг боловсон хүлээн авч, тухай бүрт нь хэрэгжүүлж сайхан нааджээ. Иргэд ч ухамсартай болсон доо. Өөрийнх нь аюулгүй байдлын төлөө шаардлага тавьж буйг ойлгож, мэддэг болсон. Цагдаагийн ажлыг хүндэтгэж, ойлгож хамтран ажилласан иргэд, наадамчин олондоо мөн баярлалаа…

10 гаруй мянган тээврийн хэрэгсэл, 40 орчим мянган хүний аюулгүй байдлын ханган хамгаалж, урьдчилан сэргийлж ажилласан та бүхэнд баярлалаа.

Энэ удаагийн тахилга, баяр наадмын хамгаалалтыг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар, Онгон Эрдэнэцагаан сумдын хилийн цэргийн ….. дугаар ангиуд, Зэвсэгт хүчний 338 дугаар ангитай хамтран гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл хугацаат цэргийн алба хаагч нар цагдаа нартай хамтран хамгаалалтад ажилласнаараа онцлог байлаа.