Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ТА ТАТГАЛЗ арга хэмжээний хүрээнд ДЭВЖЭЭ тэмцээн зохион байгуулав

Аймгийн Цагдаагийн газраас Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, Ерөнхий боловсролын дунд сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “ДЭВЖЭЭ” тэмцээнийг өнгөрсөн 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Уг тэмцээн нь согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах, согтуугаар үйлэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “ТА ТАТГАЛЗ” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог бөгөөд тэмцээнд аймгийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, Баруун-Урт сумын 4 дүгээр бүрэн дунд сургууль, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан сумдын ахлах ангийн сурагчид, Уулбаян сумын 9 дүгээр ангийн сурагчид, нийт 6 сургуулийн 48 сурагч, сургуулийн нийгмийн ажилтан, эцэг, эхийн төлөөллүүд оролцлоо.

Багууд мэндчилгээ, жүжигчилсэн дүрийн тоглолт, хууль, эрх зүйн мэдлэг, шторк, зурагт хуудас бэлтгэх, сэтгэн бодох чадвар, “Өсвөрийн цагдаа бүлгэм”-ийн урьдчилан сэргийлэх ажлын танилцуулга зэрэг төрлөөр оюун ухаан, авъяас билгээ сорин өрсөлдсөнөөс, Тэргүүн байрыг Баяндэлгэр сум,

Дэд байрыг Дарьганга сум, Гуравдугаар байрыг Мөнххаан сумын бүрэн дунд сургууль тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.