Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЗДТГ-ынхан хүүхдийн тасгийн хоёр өрөөг бүрэн тохижуулжээ

Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих жилийн хүрээнд аймгийн ЗДТГ-аас АНЭ-ийн Хүүхдийн тасгийн хоёр өрөөг бүрэн тохижуулж, хүлээлгэн өглөө. Уг хоёр өрөө нь нярайн вип болон нярайн эрчимт эмчилгээний зориулалтаар ашиглагдана. Уг үйл ажиллагаанд Аймгийн ЗДТГ-ын бүх албан хаагч нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивлажээ.

Мөн үлдэгдэл санхүүжилтийг ЗДТГ-аас шийдвэрлэсэн байна. Хана, тааз, шал гээд бүгд стандартын дагуу буюу хүүхдийн эрүүл мэнд, аюулгй байдлыг хангасан.  Үүдний шкабаас эхлээд нэн шаардлагатай тавилга бусад тохижилтын ажил үргэлжлэн хийгдэнэ гэдгийг аймгийн ЗДТГ-ын арга П.Мөнхжаргал тасгийн хамт олонд түлхүүр гардуулах үеэрээ хэллээ.

АНЭ-ийн хүүхдийн тасаг нь 13 өрөө, 44 ортой. Жилд 1300 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг байна.