Аймгийн Соёл урлагийн газар 2023 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт үр дүнгээр амжилттай үнэлэгдэж “А” үнэлгээ авсан мэргэжлийн урлагийн байгууллагууддаа “БАТЛАМЖ” гардууллаа.
Мөн салбар байгууллагуудын чиг үүргийн “ОНЫ ТЭРГҮҮНИЙ” албан хаагчдын шагналыг олгосон байна.
Тэргүүний менежерээр Угсаатны зүйн музейн захирал Д. Ариундэлгэр
Тэргүүний уран бүтээлчээр Жаахан шарга театрын найруулагч У. Эрдэнэбаяр
Тэргүүний багшаар Түмэнцогт сумын Соёлын төвийн Бүжгийн багш Х. Ганхүү
Тэргүүний бүртгэл мэдээллийн санчаар Дарьганга сумын Соёлын төвийн Н. Тайвширалмаа
Тэргүүний номын санчаар халзан сумын Соёлын төвийн номын санч Ц. Батнаран
Тэргүүний үйлчилгээний ажилтнаар Баяндэлгэр сумын Соёлын төвийн Г. Амаа нар тодорч
Бүтээлч салбар холбоогоор Монголын зохиолчдын эвлэлийн Сүхбаатар аймаг дахь салбар шалгарсан байна.
Мөн 2023 оны үйл ажиллагааны үр дүнгээр 1-р байрт Түмэнцогт сумын Соёлын төв, 2-р байрт Түвшинширээ сумын Соёлын төв, 3-р байрт Зүүн бүсийн жишиг Соёлын төв Сүхбаатар сумын Соёлын төв тус тус шалгарчээ.