Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Баяндэлгэр сумаас долоон тамирчин оролцож бүгд медаль хүртжээ

Монголын жюү жицүгийн холбооны 2024 оны Монгол Улсын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн 14, өсвөр үеийн 12, Мастерс ангиллын 10 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 26, 27-ны өдрүүдэд боллоо. Энэ удаагийн тэмцээнд ОХУ, АНУ, БНСУ -ын баг тамирчдын төлөөлөл. Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг, 41 академи, клубын 1000 гаруй тамирчин хүч сорьжээ. Тус тэмцээнд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас 7 тамирчин оролцож 7-уулаа медаль хүртэж, бахдам амжилт гаргажээ.

 Тодруулбла, Батболдын Мөнгөнчимэг 63кг Алт, Ганзоригийн Нарантунгалаг 70кг Алт

Даваажаргалын Анударь 75кг Алт, Амгаланбаатарын Дуламжав 48кг Алт, Аваадоржийн Будханд 48кг мөнгө, Батсайханы Будханд 48кг хүрэл , Жамсрангийн Сэрчмаа 11-12 нас 48кг хүрэл медаль хүртсэн бөгөөд ингэхдээ 48 кг-д гурав нь медалын тавцанд цуг зогсож улсынхаа тугийг мандуулсны зэрэгцээ аймаг тэр дундаа сумынхаа нэрийг дуурсгасан нь түүхэн амжилт болжээ.

Энэ тухай Баяндэлгэр сумын ЕБС-ийн баш, дасгалжуулагч н.Даваажаргал “Тэмцээндээ амжилттай оролцсон шавь нартаа баяр хүргэж ,улам их амжилт хүсэн ерөөе. Бид бүгдийг тэмцээнд оролцход унаа машинаар тусалсан сумын ЗДТгазар, ЭМТ болон тусалж дэмжсэн хүн бүрт баярлалаа хэмээн бичиж талархсан сэтгэгдлээ илэрхийлжээ.

Харин тус тэмцээнд Сүхбаатар аймгийн баг тамирчид багаараа наймдугаар байрт шалгарчээ.