Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, цэвэр агаар хөтөлбөрийн хүрээнд гэрийн халаалт, дулаалга , агаар сэлгэлтийн чип багцыг хэрэгжүүлэхэд иргэдийг ногоон зээлд хамруулна.
Энэ талаар аймгийн Засаг дарга М.Идэрбат орон нутгийн салбар банк блон банк бус байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Тус уулзалтад Монгол банк, Хаан, Хас, Голомт, Төрийн банк, Нэткапитал, Гялс төгрөг, Таван богд финанс, Бэрс финанс зэрэг ББСБ-ын салбарын захирлууд оролцов.
Өнгөрсөн онд 100 орчим өрхөд хөнгөлөлттэй үнээр багцыг олгосон бол 2024 онд зөвхөн Баруун-Урт суманд тус багцыг 1000 өрхөд олгохоор ажиллаж байгаа. Багцын үнэ ойролцоогоор гурван сая орчим төгрөг. Шууд худалдан авалт хийх боломжгүй иргэдэд дэмжлэг үзүүлж, банк болон банк бус санхүүгийн байгууллагын ногоон зээлээр 50 хувийн зээлд хамруулж, үлдэгдэл санхүүжилтийг аймаг орон нутгаас олгох талаар удирдлагуудтай ярилцаж, хамтран ажиллахаар боллоо.