Сүхбаатар сум энэ жил түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Сумынхаа 100жилийн ойг угтан орон нутгийн бизнес эрхлэгч залуус “ИХ ЖАНЖИН” ресторан, зочид буудлы барьж, ашиглалтад оруулжээ. Ингэснээр тохилог сайхан орчин, амттай хоол гээд хөдөөгийн иргэдэд үйлчилгээний соёлыг түгээхээс гадна тус сумыг зорин ирэх болон дамжин өнгөрөх жуулчдад үйлчлэх цаашлаад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах юм.
Их жанжын үйлчилгээний төвийн Ресторан нь нэг дор 80 хүнд үйлчлэх хүчин чадалтай бол зочид буудал нь 20 хүнийг хүлээн авах боломжтой. Мөн тус үйлчилгээний газрыг нээснээр орон нутгийнхаа 10 залууг ажлын байраар хангасан байна.