Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Эмийн багц болон шатахууны дэмжлэг үзүүлжээ

Өвөлжилт хүндэрсэн сумдын эрүүл мэндийн төвд Эрүүл мэндийн яам, ДЭМБ -ын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын хамтарсан багаас зарим сумдад эмийн бац болон шатахууны дэмжлэг үзүүллээ.

Тодруулбал, Асгат, Халзан, Уулбаян, Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар сумд болон Баруун-Урт сумын Энхлэн- Ачтан ӨЭМТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багийн эмчийн эмийн багцыг мөн төв тус бүрт  2,5- 3 сая төгрөгний шатахууны дэмжлэг үзүүллээ. Үүгээрээ дамжуулан төв суурин газраас алслагдсан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад бэрхшээлтэй газарт амьдарч буй иргэд,  малчдад эрүүл мэндийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, эмнэлийн тусламж үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхийг зорьжээ.

Мөн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойггор ЭМЯ,  ДЭМБ -ын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын хамтарсан багийн төлөөллүүд аймгийн Засаг дарга, ЭМГ, АНЭ, сум, өрхийн ЭМТ-үүдийн удирдлага холбогдох мэргэжилтэнүүдтэй уулзаж, цаашид авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо.