Өнөөдрөөс Онгон, Наран, Дарьганга сумын хэрэглэгчид цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангагдлаа.
Тодруулбал, орон нутгийн төсвийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Онгон суманд байрлах цахилгаан дамжуулах 35/15кВ 1000кВа трансформаторт засвар үйлчилгээ, өргөтгөл хийж под станцын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, ийн ашиглалтад оруулжээ.
Дээрх трансформаторт өнгөрсөн оны 5,7 дугаар сард хоёр удаа гэмтэл гарч, цаашид ашиглах боломжгүй болжээ. Тус эх үүсвэрээс Наран, Дарьганга сумд цахилгаанаа авдаг, тогтмол хязгаарлалт хийдэг байжээ. Уг нөхөл байдалтай аймгийн Засаг дарга М.Идэрбат биечлэн танилцаж, асуудлыг нэн даруй шийдвэрлэх үүргийг өнгөрсөн арваннэгдүгээр сард өгч байсан юм.