Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Малын хорогдол огцом өсөж байна

Нэгдүгээр сарын байдлаар нийт малын 3,9 хувь буюу 151,3 мянган толгой нь хорогдоод байна гэж Статистикийн хэлтсээс мэдээлсэн. Тэгвэл хоёрдугаар сарын 16-ны мэдээгээр 512,1 мянган толгой мал хорогдож, огцом өссөн тухай ХХААГ-аас танилцууллаа.

Гэхдээ энэ тоо ч бодит биш. Өөрөөр хэлбэл үүнээс илүү нэмэгдэнэ. Учир нь зам хаагдаж, харилцаа холбоо тасалдсан зэргээс хамаарч бүх малчинтай холбогдож, мэдээлэл авч чадаагүй гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байна.  

Сүхбаатар аймаг өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор 3,9 сая толгой мал тоолуулсан юм.