Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

УИХ-ын гишүүн Н.Ганибал Асгат суманд ажиллаж байна

УИХ-ын гишүүн Н.Ганибал, Дуулим тал төсөл, Дарьганга зочид буудал хамтран зудад нэрвэгдсэн малчдад туслах ажлыг эхлүүлсэн. Тэд 100 тонн хивгийг хамгийн хүнд нөхцөлд байгаа Дарьганга, Онгон, Эрдэнэцагаан, Асгат сумдад олгоно. Жүжигчин Өнөржаргал тэргүүтэй баг Дарьганга суманд ажиллаж байгаа бол УИХ-ын гишүүн Н.Ганибал Асгат суманд ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжийн 25 тонн хивгийг Асгат суманд хүргэж өгсөн юм. Ингэхдээ ковш машинаар аймаг,сум хоорондын 45 км замыг нээжээ. Мөн тус сумын дөрвөн чиглэлд буюу хамгийн олон айл өвөлжиж байгаа баг хооронд зам нээх ажлыг давхар хийх юм.

Харин хивгийг тухайн сумдын ЗДТГ малчдад хуваарилах бөгөөд ингэхдээ үнэ төлбөргүй олгох юм.