Өнгөрсөн оноос тус аймагт Ногоон бүс төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд Баруун-Урт сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр болон төвийн баг, 4 замуудын уулзвар, гарцууд зэрэг хяналтын камер ажиллаж байгаа цэгүүдэд иргэдэд мэдээлэх зорилгоор “Хяналтын камер ажиллаж байна” гэсэн 72 ширхэг тэмдэг, тэмдэглэгээг байршуулаад байна.
Иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэх зорилгоор “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлж, камерын нэгдсэн хяналтын төвийг цагдаагийн газарт байгуулж, үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Энэ онд “Ногоон бүс” төслийн хүрээнд орон нутгаас 600 сая төгрөгийг улсын төсөвт суулгаж, Баруун-Урт сумын төвийг бүрэн камержуулж, аюулгүй “Ногоон бүс” болгохоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газар, ГХУСАЗСЗ-тэй хамтран хэрэгжүүлж буй Ногоон бүс төслийг Мөнххаан, Сүхбаатар сумд мөн хэрэгжүүлэхээр болсон билээ.