Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлөөс санаачлан Сэтгэлийн дэм аяныг хоёрдугаар сарын 20-нд эхлүүлсэн. Эхний өдрийн байдлаар иргэд, ААНБ-уудаас 100 орчим сая төгрөг цугларчээ. Улмаар Мөнххаан, Түмэнцогт сумдруу тусламжийн цуваа хөдөлжээ.
Сум тус бүрт 15 тонн тэжээл, хоёр тонн давсыг хүргэнэ. Аяны хүрээнд нийт 200 орчим тонн хивгийг бүх суманд хүргэх бөгөөд малчин өрх тус бүрт тусламжийг хүртээх юм.
Зудад нэрвэгдсэн нутгийн малчиддаа туслах зорилгоор өрнүүлж буй Сэтгэлийн дэм аяныг үргэлжлүүлэх хугацаа тодорхойгүй байгаа бөгөөд ирэх сард мөн хандивын тоглолт зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.