БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Зүүн Хатавч боомт өчигдөр буюу 3 дугаар сарын 13-ны өдөр дөрвөн шугамаар орох, хоёр шугамаар гарах ачаа тээврийн шинэ гарцаа нээсэн байна.
Ингэснээр Бичигт боомтоор дамжих ачаа тээврийг нэмэгдүүлэх, шуурхай нэвтрүүлэх, боломж нэмэгдэж байгаа юм.
Зүүн Хатавч боомт нь 2008 оноос олон улсын хэмжээнд байнгын ажиллгаатай боомт болсон бөгөөд өнгөрсөн онд ӨМӨЗО-ы мэргэжлийн гол боомтуудын жагсаалтад орсон юм. Өнгөрсөн онд тус боомтоор 2.7 сая тонн ачаа тээврлэж, өмнөх дээд тоон үзүүлэлтээс 77.6 хувиар нэмэгдүүлжээ.