![](http://sbinfo.mn/wp-content/uploads/2024/03/432013477_730480005878643_2165557738874594053_n-1024x768.jpg)
Төрийн албаны ерөнхий шалгалтад Сүхбаатар аймагт 83 иргэн орохоор бүртгүүлснээс 61 нь хамрагдаж, шалгалт 73,49 хувийн ирцтэй явагджээ. Нийт оролцогчдын 13,11 хувь буюу найм нь шалгалтдаа тэнцжээ.
Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл тус шалгалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд дөрвөн ээлжээр амжилттай зохион байгуулсан байна.
Оролцогчдоос ерөнхий мэдлэгийн шалгалтад 28, монгол хэл бичигт 23, дүн шинжилгээ хийх чадварт найман иргэн тус тус тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл ерөнхий үзүүлэлтээр нийт оролцогчдоос найм нь тэнцэж, , төрийн албаны нөөцөд бүртгэгджээ.
Төрийн албаны тасралтгүй хэвийн үйл ажиллагаа, хүний нөөцийн бүрдлийг хангахад чиглэсэн төрийн албаны ерөнхий шалгалт өчигдар орон даяар нэгэн зэрэг болсон. 2024 оны нэгдүгээр улирлын шалгалтад улсын хэмжээнд 4259 оролцохоор бүртгүүлсэн байна.