Аймгийн ИТХ ын 02 дугаар тогтоолоор 2023 хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих жил болгон зарласан. Аймгийн ЗДТГ-аас энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Дэмжих жилийн хүрээнд хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээнд 5197 хүүхэд хамруулж, нийт 176 кэйс хүлээн авчээ.
Үүнээс 91,4 хувийг шийдвэрлэж, үлдсэн кэйсүүд дээр хамтарсан баг ажиллаж байна гэв.
Аймгийн засаг даргын орлогч Г.Мөнхзаяагаар ахлуулсан ажлын хэсэг хүүхдийн хөгжих эрхийг хангах, оролцоог хангах, хамгаалагдах эрхийг хангах, эсэн мэнд амьдрах эрхийг хангах гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр 32 төрлийн, ажил арга хэмжээг авч, хэрэгжүүлжээ.
ЕБС-ийн дотуур байруудад эрсдлийн үнэлгээ хийх, барилга байгууламжийн их болон урсгал засвар, зөөлөн эдийн шинэчлэл зэрэг ажилд 150 гаруй сая төгрөгийг зарцуулж, Сүхбаатар, Түвшинширээ сумдад шинээр дотуур байрыг ашиглалтад оруулжээ. Үүний үр дүнд өнгөрсөн хичээлийн жилд аймгийн хэмжээнд 1037 хүүхэд дотуур байранд амьдарч байсан нь 1225 хүүхэд болж, 18,1 хувиар нэмэгджээ.
Хүүхдийн хөгжих эрхийг хангах чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаанд хүүхэд хамгааллын зардлаас 20,8 сая төгрөг үарцуулж, давхардсан тоогоор 59 мянга гаруй хүүхдийг хамруулж, аймагтаа хүүхдийн спортын анхдугаар наадмыг зохион байгуулсан байна. Нэгдүгээр хүүхэд туг дэвтрийг аймгийн хэмжээнд аялуулж, хүүхдийн өрөөтэй байгууллага 58-аар нэмэгдсэн байна.
Урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт нийт хүүхдийн 82,5 хувийг хамруулахад 2-17 насны хүүхдийн 80 шүд цоорлын эмгэгтэй, 400 орчим хүүхдийн нүдний хараа сул гэж оношлогджээ. Улмаар 100 сая төгрөгийн санхүүжилтээр 1200 орчим хүүхдийг шүдний эмчилгээнд хамруулж, нүдний хараа сул хүүхдүүдийг нарийн мэргэжийн эмчийн үзлэгт хамрулж, БНСУ-ын Южин оптикал хараазүйн төвтэй хамтран 750 хүүхдэд шил тааруулж өгсөн байна. Мөн ӨЭМТ-үүдийг сэргээн засах эмчилгээний өрөө, тоног төхөөрөмжөөр хангаж, бүх сургууль цэцэрлэгийн хүүхдүүд цэвэр уус уух нөхцлөөр хангагджээ.
2023 онд зургаан хүүхэд гэмт хэрэгт холбогдсон нь урьд оноос 62,5 хувиар, 43 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон нь 47,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Тус аймагт 0-18 хүртэлх насны 25082 хүүхэд байгаа бөгөөд энэ нь нийт хүн амын 38,1 хувийг эзэлж байна.