Баруун-Урт суманд 960 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ барилга ашиглалтад ороход бэлэн болжээ. Улсын төсвийн 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар уг сургууль баригдсан юм.
Сургуулийн шинэ барилга нь орчин үеийн зураг, төлөвлөлтөөр баригдсэн. Урлагийн болон спортын заал, хоолны танхимтай, анги танхимууд нь саруулхан. Мөн барилга бүхэлдээ гал эсэргүүцэх усны нэмэлт системтэй, спорт заалны шалыг агч модоор шалласан гээд давуу тал олонтой гэв.
Тус сургуулийн барилгын ажил 2018 он эхэлсэн. Олон жил үргэлжилсэн учир шалтгаанаа ийн тайлбарлаж байна.
Гуравдугаар сарын 1-нд улсын комисс ажиллаж, нэмэлтээр хийх жижиг засварын ажлуудаа гүйцээхийг үүрэг болгосны дагуу ажиллаад дуусч байна.
Барилгын тендерт өрсөлдөж ялагдсан компани тендэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хүсэлт гаргаж, хугацаа алдуулсан. Цар тахал гарсан, мөн 2020-2021 оны хооронд захиалагч захиалагч талаас гүйцэтгэгчийн гэрээг сунгахгүй байх, үүнээс шалтгаалан төсөвт тавигдсан байсан мөнгө буцаан татагдсан. Ингэснээр ажил үргэлжлэх боломжгүй болсон, ахмадын тэтгэвэр нэмэгдсэнтэй холбоотойгоор аймгийн төсөвт тодотгол хийхдээ барилгад төсөвлөсөн байсан хөрөнгийг 70 хувь хассан. Энэ мэт маш их хүндрэл бэрхшээл байсан. Гэвч манайх бүхий л нөөцөө ашиглан, материалын болон барилгын бусад ажил үйлчилгээний үнэ тарифын өсөлт, зээл төлбөрийн алдагдлыг өөртөө үүрч ажилласаны үр днд сургуулиа бүрэн дуусгаж чадлаа гэж Эм Би Би Си компанийн төлөөлөл хэллээ.