Дэлхийн эмч нарын баярыг тохиолдуулан эрүүл мэндийн салбартаа амжилттай ажиллаж байгаа эмч, эмнэлгийн гурван ажилтныг аймгийн засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.
Лавлагаа шатлалын эмнэлгийн шилдэг эмчээр АНЭ-ийн Хүүхдийн их эмч Цэгмэдийн Санчир, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын шилдэг эмчээр Түмэнцогт сумын ЭМТ-ийн дарга, хүний их эмч Арсланбаатарын Майцэцэг, шилдэг сувилагч, тусгай мэргэжилтнээр АНЭ-ийн цусны төвийн сувилагч Сүхбаатарын Ариунцэцэг шалгарчээ. Шилдэг эмч нарыг тус бүр таван сая, тусгай мэргэжилтнийг гурван сая төгрөгөөр шагнагдажээ.
Аймгийн Засаг Даргын санаачлагаар эмч эмнэлгийн ажилчдын нийгмийн баталгааг хангах, идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Засаг даргын нэрэмжит шагнал” -ыг 2021 оноос эхлэн олгож байна.
Мөн эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийг салбарын болон төрийн дээд шагнал одонгоор шагнуулсныг аймаг орон нутгийн удирдлагууд гардуулж өгсөн юм.