Аймгийн Цагдаагийн газраас 2024 оны нэгдүгээр сараас телекамерын хяналтын цахим эргүүлийг ажиллуулж эхэлжээ. Цахим эргүүл нь 24 цагаар ажилладаг бөгөөд өдөрт багадаа арав орчим зөрчлийг илрүүлдэг бөгөөд дийлэнх нь замын хөдөлгөөний эсрэг зөрчил байна.
Илрүүлсэн зөрчлийн дагуу тухайн тээврийн хэрэгслийн жооочтой холбогдож, эхний ээлжинд сануулах, давтан зөрчил гаргасан тохиолдолд замын хөдөлгөөний дүрмийн дагуу торгох арга хэмжээг авдаг байна.
Иймд тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн замын хөдөлгөний дүрмээ баримтлан, соёлтой оролцоорой…
24 цагаар ажилладаг тус цахим эргүүл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэхэд чиглэдэг. Одоогоор аймгийн төвд 72 цэгт хяналтын камер ажиллаж байна. Энэ онд камержуулалтыг нэмэх, хяналтын төвийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор орон нутгаас 600 сая төгрөгийг төсөвлөжээ.