БОАЖЯ-аас зарласан Хамжихгүй бол амжихгүй аянд орон нутгийн хувийн хэвшлийнхэн нэгдэж эхэллээ. Талын гал компанийн хамт олон Тал булагийн уурхайгаас гурван чиглэлд ажиллаж, нийт 29 цэгээс 30 орчим тэвш сэг зэмийг тээвэрлэж, уурхайн бүсэд зориулалтын ухаж ариутгасан нүхэнд булшилж устгажээ.
Тодруулбал, Талбулагийн урагш болон баруун, баруун урагш чиглэлд 30 км зам дагуу зудад хорогдсон бод, богийн сэг зэмийг цэвэрлэжээ. Энэ чиглэлд хэсэг хэсэг газар сэг зэмийн овоолго үүссэн байснаас гадна 20 гаруй айл өрхийн өвөлжөөг цэвэрлэж, 896 м3 талбайг ариутгасан байна.
Уг ажилд 10 хоног зарцуулсан бөгөөд тус уурхайн найман ажилтан, таван техник дайчлагдаж, 930 км замыг туулжээ.
Тус хамт олон бусад уул уурхайн компаниудыг ч мөн дээрх аянд нэгдэж, нийгмийн хариуцагын хүрээнд байгаль орчноо хайрлан хамгаалах ажилд манлайдан оролцохыг уриаллаа.
Хамжихгүй бол амжихшүй аяны хүрээнд төрийн бйагуулагууд ч мөн нэгдэж, харьяа нутаг дэвсгэр дэх сэг зэмийг устгах ажлыг хийж байна.