Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

НҮБаас зудад өртсөн малчид болон малчдын хүүхдүүдэд дэмжлэг үзүүлнэ

НҮБ-ын Хүүхдийн сангийн хүмүүнлэгийн баг Сүхбаатар аймагт ажиллаж байна. Малчдад зудын тусламжийн бараа хүлээлгэн өгөх, зудад өртсөн сумдын хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийх, дотуур байрны хүүхдүүдэд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллах юм.

Аймгийн Засаг дарга М.Идэрбат өнгөрөгч сард  НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч нар 2025 онд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Энэ үеэр аймгийн Засаг дарга М.Идэрбат малчдын сэтгэл зүйн байдал хүнд байгааг хэлж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхийг онцолж байсан бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд дээрх хүмүүнлэгийн багийнхан орон нутагт ажиллахаар иржээ.

Сүхбаатар аймгийн бүх сумдын, 0-5 хүртэлх насны хүүхэдтэй 100-400 малтай өрхүүдийн нийт 1000 хүүхдэд таван төрлийн багцыг олгох юм.  Мөн малчдын бүлэгтэй уулзалт хийж, сэтгэцийн эрүүл мэндийн дэмжлэгийг үзүүлнэ.

Хүүхдийг ивээх сангийн хүмүүнлэгийн багт НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан болон сангийн мэргэжилнүүд, хүүхдийн нарийн мэргэжлийн хоёр эмч, залуу жүжигчин Цогтоо, Мөнхүүш нар багтсан бөгөөд тэд хоёр хоногийн хугацаанд тус аймагт ажиллах юм.