Аймгийн Биеийн тамир спортын газраас дугуйн фестивалийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Анх удаа болсон уг фестивальд 300 орчим дугуйчин оролцов.
Тус аймагт хурдацтай хөгжиж буй спортын нэг бол дугуй. Тиймээс фестивалиар дамжуулан энэ төрлийн спортыг сурталчлах, хичээллэх хүүхэд, залуусын дур сонирхлыг нэмэгдүүлэхийг зорьж буйн зэрэгцээ дугуйн прад, таван насны ангиллаар уралдаан, дугуйн худалдаа, солилцоо, засвар үйлчилгээ, Шилийн богд дугуйн клубын танилцуулга, өвсөрийн шигшээ багийн тамирчдыг алдаршуулах, ахмад дугуйчдын аялал зэрэг олон төрлийн үйл ажиллагааг өрнүүлжээ.