Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Сурагчид дээрэлхлийн эсрэг нэгдлээ

Үе тэнгийн дээрэлхлээс урьдчилан сэргийлэх Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй нөлөөлөл, сурталчилгааны аяны хүрээнд аймгийн Цагдаагийн газраас “Дээрэлхлийн эсрэг нэгдэе” сэдэвт өдөрлөгийг дөрөвдүгээр сарын 24-нд зохион байгууллаа.

Өдөрлөгт МСҮТ болон Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын сургуулиудын 8-12 дугаар ангийн 800 гаруй сурагч нэгдэв. Тэд үе тэнгийн дээрэлхлийн эсрэг үзэл бодол, дуу хоолойгоо нэгтгэн илэрхийлж, өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолт, Flash mob бүжгээрээ дамжуулан хүн бүрийг уг аянд нэгдэхийг уриалж байв. .

Мөн Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй аяны хүрээнд Цагдаагийн газраас санаачлан Баруун-Урт сумын ГХУСАЗСЗ-тэй хамтран үе тэнгийн дээрэлхлийн эсрэг контент бүтээх уралдаанд амжилттай оролцож, шагналт байр эзэлсэн анги, хамт олныг шалгаруулж, шагналыг гардуулжээ.