Сонгуулийн Ерөнхий хорооны тогтоолоор УИХ-ын сонгуулийг Сүхбаатар аймагт зохион байгуулах сонгуулийн хороо байгуулагдлаа. Есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллах тус хороог аймгийн ЗДТГ-ын дарга П.Мөнхжаргал даргална.
Аймгийн сонгуулийн хороо анхдугаар хуралдаанаа дөрөвдүгээр сарын 25-нд хийж гишүүдийн үнэмлэхийг гардуулсаны дээр, СЕХ-ноос гаргасан графикийн дагуу сумдын салбар хороог байгуулжээ. Ингэхдээ эрхэлж буй албан тушаал, сонгуульд ажилласан туршлага зэргийг харгалзан, сумын ИТХ-аас ирүүлсэн саналд үндэслэн гишүүдийг сонгожээ. Мөн тавдугаар сарын 15-ны дотор хэсгийн хороог байгуулах ёстой. Уг ажлыг хэрхэн зохион байгуулах талаар зөвлөлджээ.
Энэ удаагийн сонгуульд тус аймгийн хэмжээнд 65 хэсгийн хороо ажиллана.
Орон нутгийн иргэд анх удаа томсгосон тойргоор явагдах сонгуульд саналаа өгөхөөрөө онцлог. Тиймээс сонгуулийн санал хураах өдөр хүртэл иргэд, сонгогчдод шаардлагатай мэдээ мэдээллийг аймгийн Сонгуулийн хорооноос тогтмол өгч ажиллана.