2024 оны УИХ-ын сонгуулиар тус аймгийн хэмжээнд 41757 сонгогч саналаа өгөхөөр сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгджээ. Сонгогчид цахимаар болон өөрийн биеэр нэрсийн жагсаалттай танилцах боломжтой.
СЕХ-ны тогтоолоор байгуулагдсан Сүхбатар аймгийн Сонгуулийн хорооны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Хамгийн эхэнд салбар болон хэсгийн хороодоо байгуулсан. Аймгийн сонгуулийн хороо 13 салбар хороо, 65 хэсгийн хороотойгоор 2024 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулна. Энэ удаагийн сонгууль олон онцлогтой. Бид анх удаа томсгосон тойргоор сонгуульд оролцож саналаа өгнө, саналын хуудас хоёр төрөл байна. Зүүн бүсийн тухайд 6 угаар тойрог, долоон мандаттай. Сонгогчид маань заавал долоон нэр дэвшигчийг сонгоно, мөн нэг намыг сонгох учиртай. Яг энэ санал өгөх үйл явцтай холбоотой сургалт мэдээллүүдийг иргэдэд цаг тухайд нь өгч байна гэж аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Мөнхжаргал хэллээ.
Сонгууль болохтой холбоотойгоор иргэдийн шилжит хөдөлгөөн бүрэн зогссон. Харин нэр дэвшигчдийн туслах, ухуулагч болон штабын ажилтнууд, тухайн тойрогт шинээр цэргийн албанд татагдсаж ирсэн цэргүүдийн шилжилт хөдөлгөөн хуулийн хугацаанд хийгдэх юм байна.